2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 359,441,280 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,995 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн зам" ХК (AZH +14.97%), "Түшиг Уул" ХК (TUS +14.77%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +13.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -11.05%), "Гутал" ХК (GTL -10.00%) болон "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE -5.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,614 ширхэг нэгж эрхийг 7,948,464 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,803.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,830,115,672,369 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ