2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 248,524,165 төгрөгийн үнийн дүн бүхий 959,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Хүрд XK (HRD +15.00%), Өндөрхаан ХК (ONH +15.00%) болон Монгол алт ХК (ERS +14.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -14.29%), Ремикон ХК (RMC -12.94%) болон Булигаар ХК (MBG -12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,838 ширхэг нэгж эрхийг 3,195,417 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3,000 ширхэг үнэт цаасыг 299,370,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.85 хувиар буурч, 39,543.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,994,915,101,155 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ