• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-28 14:17:02

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 411,425,340 төгрөгийн үнийн дүн бүхий 872,926 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Би ди сек ХК (BDS +13.11%), Ремикон ХК (RMC +10.34%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX  -11.10% ), Булигаар ХК (MBG -9.09%), Монгол шуудан ХК (MNP -5.78% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 94,827 ширхэг нэгж эрхийг 81,045,892 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 2,324 ширхэг үнэт цаасыг  138,431,892 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,182 ширхэг үнэт цаас 118,117,260 төгрөгөөр арилжигдсан байна.

-Тавантолгой ХК-ийн 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 28,032,000 ам.доллар буюу 98,802,428,160 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 99,551,448,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс 1.21 хувиар буурч, 36877.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,593,413,672,142 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ