• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-24 13:02:42

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “ХААН банк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус компани нийт хувьцааныхаа 10 % буюу 191,219,800 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 959 төгрөгөөр, 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

"ХААН Банк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны андеррайтерийн систем болон МХБ-ийн арилжааны систем дэх нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 29,345 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 336 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 83% хувиар давсан үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу  стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн  захиалгын 500,000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 9.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ