2014 оны 11 дүгээр сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2,510,107.0 ширхэг хувьцаа арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ. Энэ нь өмнөх сарын хувьцааны арилжааны үнийн дүнтэй харьцуулбал 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн байна.
Мөн Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгийн биржээр дахин явуулах нөхцөлийг бүрдүүлснээр 11 дүгээр сард тус үнэт цаасны арилжааг 4 удаа зохион байгуулж, нийт 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжлаа.
Энэ сард нийт 2,637,729 ширхэг үнэт цаасыг арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байлаа.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ