Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 10 хувьцаат компанийн нийт 4,900 ширхэг хувьцаа арилжигдлаа.
ТОП-20 индекс 15,264.58 нэгж буюу 4.59%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.79 нэгж болж 0.04 %-иар буурсан үзүүлэлттэй байна.
Жич:
ТОП-20 индексийн сагсанд багтаж буй АПУ компанийн индекст нөлөөлөх нөлөөлөл нь 40 орчим хувьтай байгаа нь ТОП-20 индекс 4.59%-иар огцом өсөхөд нөлөөллөө.
2014 оны 7 сарын 28-ны өдрөөс эхлэн туршилтаар тооцож буй MSE ALL индексийн сагсанд багтаж буй үнэт цаасны нөлөөлөх нөлөөлийг 15%-иар хязгаарлан тооцож байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ