Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 178,975 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 4,888 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 883,828,139.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “II” самбарт 14 компанийн 3,665 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт
1,577,619.00 төгрөгийн, “III” самбарт 1 компанийн 50 ширхэг хувьцаа арилжигдаж 200,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Энэ өдрийн багцын арилжаагаар 1 компанийн нийт 175,260 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 432,892,200.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 4,888 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 449,158,320.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
ТОП-20 индекс 14,483.69 нэгж буюу 0.06%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.09 нэгж болж 0.05%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ