2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 20,720 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.89% хувиар уналаа.
Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,172 ширхэг үнэт цаас 112,465,120 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 816.96 нэгж болж 0.02%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,414,561,756,649 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ