• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

МАРГААШИЙН АРИЛЖАА ХЭВИЙН ГОРИМООР ЯВАГДАНА

2024-10-01 21:22:42

Техникийн саатлын улмаас өнөөдрийн үнэт цаасны арилжаа явагдах боломжгүй болсонд нийт хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдоосоо хүлцэл өчье

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-12 15:17:33

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 850,354,455.12 төгрөгийн үнийн дүн бүхий 2,019,279 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN+15.00%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -15.00%) болон "Атар-Өргөө" ХК (ATR -8.93%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 107,166 ширхэг нэгж эрхийг нийт 20,641,301 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 1.58 хувиар өсөж, 33799.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,609,927,226,759.11 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ