"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжаа нь МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу захиалгын бүртгэлийн аргаар хийх арилжаа болон дуудлага арилжааны аргаар явагдах билээ. Захиалгын бүртгэлийн аргаар хийх арилжааны захиалгыг 2021.03.30-2021.04.02-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бол дуудлага арилжаа нь 2021.04.02-ны өдөр 10:00-12:00 болон 13:00-15:00 цагийн хооронд явагдах юм.
Тус үнэт цаасны андеррайтер болох "Би Ди СеК ҮЦК" ХК-аас анхдагч зах зээлийн арилжаа, хуваарилалтын нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга оруулах, төлбөр шилжүүлэх талаар ирүүлсэн зөвлөмжийг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ