• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49568.55

( 96.8 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49568.55 96.8
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БАЙГУУЛАГДАЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 31 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

2022-01-18 15:41:09

Та бүхэнд Монголын Хөрөнгийн зах зээл үүсч, хөгжиж Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК байгуулагдсаны 31 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Энэхүү түүхэн хугацаанд хөрөнгийн зах зээлийн техник технологи, хууль эрх зүйн орчин олон улсын жишгийн дагуу шинэчлэгдэн сайжирч, Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн шинэ үе дээрээ ирээд байна.

Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг агшиж, хүнд бэрх сорилтуудтай нүүр тулж байгаа хэдий ч Монголын хөрөнгийн зах зээл 2021 онд маш хурдацтай өсч, зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэнд дээд хэмжээнд хүрлээ. Түүнчлэн, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор дотоодын арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа гаргах таатай боломж нээгдээд байна. Энэхүү өсөлтийг Дэлхийн тэргүүлэх санхүүгийн судалгааны агентлаг болох Их Британийн “FTSE Russell”- группээс Монголын Хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”- нд оруулсан явдал нь олон улсын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг сонирхон, онцлоход гол түлхэц болов.

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны түүхт 31 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье!

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

                                                                        Х.АЛТАЙ

 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ