2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 542,483,830 төгрөгийн үнийн дүн бүхий 960,252 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 31 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Улаансан ХК (UNS +12.77%), Мик холдинг ХК (MIK +6.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин говь ХК (JGV -15.00%), Түшиг Уул ХК (TUS -14.87%), Дархан хүнс ХК (DHU -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,381 ширхэг нэгж эрх 1,500,321 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 250 ширхэг үнэт цаас 18,750,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 562,734,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.08% хувиар өсч, 52,049.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,297,388,812,148 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ