Хэлэлцэх асуудал:
1. Компанийн засаглалын баримт бичиг батлах тухай.
2. ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулах тухай
1. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар "Тээвэр Дархан" ХК-ийн дараах баримт бичгүүдийг батлав. Үүнд:
1.1 "Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам"-г 1 дүгээр хавсралтаар
1.2 "Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-г 2 дугаар хавсралтаар
1.3 "Мэдээллийн үйл ажиллагааны журам"-г 3 дугаар хавсралтаар
1.4 "Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцэл, сонирхлын зөрчлийг зохицуулах журам"-г 4 дүгээр хавсралтаар
1.5 ТУЗ-ийн "Аудитын хорооны журам"-г 5 дугаар хавсралтаар
1.6 ТУЗ-ийн "Нэр дэвшүүлэх хорооны журам"-ыг 6 дугаар хавсралтаар
1.7 ТУЗ-ийн "Цалин, урамшууллын хорооны журам"-г 7 дугаар хавсралтаар
2. ТУЗ-ийн дэргэдэх хороодыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар ТУЗ-ын хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэв.
Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороог дараах бүрэллэхүүнтэйгээр:
2.1 М.Жавхлан
2.2 Д.Чулуун
2.3 Л.Амарсанаа
Аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр:
2.4 Д.Бумцэрэн
2.5 Ж.Очирсүх
2.6 Х.Жаргалсайхан
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0