• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны хуваарь

Сангийн яамны зүгээс Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Засгийн газрын үнэт цаас нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн тендерийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг давуу талуудтай болно.  

Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарьтай танилцахыг хүсвэл Энд дарна уу.

Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 3 дугаар улирлын арилжааны хуваарьтай танилцахыг хүсвэл Энд дарна уу.