• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49587.25

( 650.23 1.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49587.25 650.23
MSE A Индекс 18172.71 137.35
MSE B Индекс 14544.44 100.7

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-01 10:25:16

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхлэв.

Мэдээ мэдээлэл

“БЭРС ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2022-08-30 13:46:13

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн дөрөв дэх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ болох Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-ийн 24 сарын хугацаатай, 16.8 хувийн хүүтэй ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны захиалгыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авсан бөгөөд тус компани нь нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10,000,000,000 төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүллээ.

“Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-иас санал болгосон энэхүү ХБҮЦ-ыг худалдан авахаар 159 хөрөнгө оруулагчийн 162 захиалга бүртгэгдэж, нийт захиалгын дүн санал болгосон үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тул ийнхүү анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ