• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-01 13:55:06

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 144,780,772 төгрөгийн үнийн дүн бүхий 1,588,642 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" ХК (SUL +14.99%), "Гермес центр" ХК (HRM +13.03%) болон "Бэрх Уул" ХК (BEU +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК (BBD -14.58%), "Таван толгой" ХК (TTL -4.33%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -1.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,392 ширхэг нэгж эрхийг 4,794,999 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 964 ширхгийг 96,210,360 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,894 ширхэг үнэт цаасыг 188,751,290 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 35042.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,953,731,205,775 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ