• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-12 13:51:28

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 161,093,152 төгрөгийн үнийн дүн бүхий 1,735,878 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материалимпекс" ХК (MIE +5.81%), "Мандал Даатгал" ХК (MNDL +3.62%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +3.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -15.00%), "Стандарт ноос" ХК (ALI -14.95%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,327 ширхэг нэгж эрхийг 3,102,095 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 4 ширхгийг 400,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 96,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 34364.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,901,136,097,014 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ