-
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд үнэлгээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгох ажлын хүрээнд “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15.-д заасан үнэт цаасны танилцуулга бэлтгэх зорилгоор Олон Улсын үнэлгээний стандарт болон Монгол Улсын “Үнэлгээний тухай” хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг гаргах болно.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,
-
Үнэлгээ хийх хүний нөөц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай сертификаттай байх,
-
СЗХ-ны зөвшөөрөл авснаас хойш 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа
-
тогтмол явуулсан байх,
-
-
Шүүх хууль хяналтын байгууллагад маргаангүй байх,
-
Аливаа хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.
-
-
Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/
Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ