2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 214,761,427 төгрөгийн үнийн дүн бүхий 1,807,809 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж,14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +7.12%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.83%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +3.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -14.29%), "Женко тур бюро" ХК (JTBK -6.43%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,895 ширхэг нэгж эрхийг 2,285,884 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 19 ширхгийг 1,900,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 33746.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,787,810,276,952 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ