• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"НӨМӨР КРЕДИТ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-10-07 11:25:27

“Нөмөр кредит ассет ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 5 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн,  Үнэт цаасны төвлөрсөн хадгаамжийн төвийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва, Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, "Нөмөр Кредит ББСБ" ХХК-ийн Ерөнхий менежер Б.Болортуяа нар оролцож үг хэлсэн бол "Нөмөр Кредит ББСБ" ХХК-ийн Ерөнхий менежер Б.Эрдэнэбилэг  Монголын хөрөнгийн биржийн 6816 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Цан цохих ёслолын үеэр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн бирж арилжиж буй бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч буйгаа онцлоод 2021 оноос хойш “Инвескор актив ТЗК”, “Омни актив ТЗК” “Симпл ассет ТЗК” болон “Бэрс Эй Би Эс Актив” зэрэг компанийн ХБҮЦ-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлснээ дурдлаа. 

Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй "“Нөмөр кредит ассет ТЗК” ХХК-ийн ХБҮЦ-ны захиалгыг Монголын хөрөнгийн бирж ажлын өдрийн турш IPO системээрээ дамжуулан хүлээн авах бөгөөд арилжааны явцад хөрөнгө оруулагчдаас ирэх захиалгын хэмжээ санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ