Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 413 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/248 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Үнэт цаасны нэр: “Тэнгэр даатгал” ХХК
Үнэт цаасны нийт тоо ширхэг: 60,000,000 ширхэг
Олон нийтэд санал болгох хувьцааны тоо: 12,500,000
Олон нийтэд санал болгох үнэ: 800 төгрөг
Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000 төгрөг
“Тэнгэр даатгал” ХХК-ын үнэт цаасыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Tи Ди Би секьюритс ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Мандал капитал маркетс ҮЦК" ХХК ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ