2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 108,189,975 төгрөгийн үнийн дүн бүхий 265,608 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" ХК (ADL +14.98%), "Ган хийц" ХК (GHC +14.94%) болон "Монноос" ХК (MNS +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -5.91%), "Монос хүнс" ХК (MFC -5.15%) болон "Монгол Базальт" ХК (MBW -3.5%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,085 ширхэг нэгж эрхийг 17,983,475 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.88 хувиар өсч, 34946.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,402,145,138,787 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ