Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 23,151 ширхэг хувьцаа арилжигдаж, 7,860,321.50 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 13,183 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,523,187.50 төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 9,968 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,337,134.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,657.49 нэгж буюу 1.61 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 996.54 нэгж болж 0.06%- иар буурсан үзүүлэлтэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ