• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49150.66

( 155.87 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49150.66 155.87
MSE A Индекс 19147.58 102.68
MSE B Индекс 15160.26 177.72

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-02 14:48:23

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 25 хувьцаат компанийн 103,680,734 төгрөгийн үнийн дүн бүхий 518,439 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +14.71%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.75%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +1.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -7.83%), "Дархан нэхий" ХК (NEH -7.07%) болон "Гермес центр" ХК (HRM -4.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 12,414 ширхэг нэгж эрхийг 2,936,995 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 13 ширхэг үнэт цаасыг 4,408,391 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.45 хувиар өсөж, 35188.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,482,036,324,373 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ