• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-11 14:21:29

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 152,905,193 төгрөгийн үнийн дүн бүхий 574,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +8.16%), "Монгол Базальт" ХК (MBW +3.60%) болон "Айтүүлс" ХК (ITLS +3.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Женко тур бюро" ХК (JTB  -6.39%), "Мон Бийф" ХК (MBF -4.40%) болон "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK -4.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 54,995 ширхэг нэгж эрхийг 9,730,112 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,947 ширхэг үнэт цаасыг 194,427,810 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,878 ширхэг бондыг 484,407,280 төгрөгөөр  арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 35,069.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,553,227,834,408 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ