2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 107,204,291 төгрөгийн үнийн дүн бүхий 345,581 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Говийн өндөр" ХК (JGL +15.00%), "Мон Бийф" ХК (MBF +4.60%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +4.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК (BBD -14.63%), "Монгол шуудан" ХК (MNP -8.89%) болон "Багануур" ХК (BAN -7.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,934 ширхэг нэгж эрхийг 9,011,700 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаасыг 15,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17 ширхэг ширхэг бондыг 5,542,900 төгрөгөөр арилжааллаа
ТOP-20 индекс 1.74 хувиар буурч, 34,460.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,492,108,047,760 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ