• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-21 14:31:01

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 732,439,138 төгрөгийн үнийн дүн бүхий 672,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +15.00%), "Хүрд" XK (HRD +14.93%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -6.86%), "Улсын их дэлгүүр" ХК (UID  -5.38%) болон "Талх чихэр" ХК (TCK -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 25,229 ширхэг нэгж эрхийг 13,303,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаасыг 99,800 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг бондыг 14,751,000 төгрөг болон багцын арилжаагаар 2,794,271 ширхэг үнэт цаасыг 167,656,260 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.03 хувиар буурч, 33915.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,428,462,145,839 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ