• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

2022-12-05 09:41:14

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12-24 сарын хугацаатай, жилийн 15-18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжаалах ба эхний ээлжийн 1 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 100,000 ширхэг буюу 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2022 оны 12-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 16-ны өдөр хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд  авахаар боллоо

”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар "Таван Богд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ