• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-05 13:59:50

2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 164,818,267 төгрөгийн үнийн дүн бүхий 476,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгео" ХК (MOG +10.17%),  "Шивээ овоо" ХК (SHV +4.35%) болон "Би ди сек" ХК (BDS +3.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл хүнс" ХК (HHS -13.96%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -10.36%) болон "Богд Банк" ХК (BOGD -4.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 11,191 ширхэг нэгж эрхийг 4,426,499 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг ширхэг бондыг 288,550 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.62 хувиар өсөж, 34622.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,505,623,182,995 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ