• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-07 14:41:59

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 206,741,750 төгрөгийн үнийн дүн бүхий 1,012,769 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булигаар" ХК (MBG +13.75%),  "Хөх ган" ХК (HGN +12.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +6.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -9.59%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -5.31%) болон "Махимпекс" ХК (MMX -2.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 6,498 ширхэг нэгж эрхийг 4,595,137 төгрөгөөр арилжааллаа. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,660 ширхэг үнэт цаасыг 226,400,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.54 хувиар өсөж,  35476.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,689,064,837 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ