2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 2,013,988,679 төгрөгийн үнийн дүн бүхий 2,231,326 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард кредит ББСБ" ХК (ADB +15.00%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.98%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +14.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -14.25%), "Эрээнцав" ХК (ECV -6.67%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -3.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 136,782 ширхэг нэгж эрхийг 25,945,811 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,000 ширхэг үнэт цаасыг 100,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.05 хувиар өсөж, 35,793.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,695,145,852,949 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ