Огноо: 2022 оны 12 дугаар сарын 30- ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цахилгаан монтаж /шинээр хийх/
Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/202208063/
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цахилгааны монтаж (шинээр хийх) төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 750,000.00 (Долоон зуун тавин мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.10
Тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10.30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Монголын хөрөнгийг бирж” ТӨХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Сүхбаатарын талбай-3
Утас: 11-313747 (2122, 2211)