• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-05 13:54:01

2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 175,931,346 төгрөгийн үнийн дүн бүхий 683,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.97%), "УБ-БҮК" ХК (BUK +12.93%) болон "Мон Бийф" ХК (MBF +3.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.02%), "Монгол шуудан" ХК (MNP -6.26%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -5.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 8,835 ширхэг нэгж эрхийг 3,508,515 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,566 ширхэг үнэт цаасыг 256,434,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 705 ширхэг бондыг 70,416,700 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ