2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 643,475,551 төгрөгийн үнийн дүн бүхий 2,967,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.55%), "Ремикон" ХК (RMC +11.86%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +11.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -14.78%), "Монгол нэхмэл" ХК (MNH -14.43%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,048 ширхэг нэгж эрхийг 16,781,389 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,995 ширхэг бондыг 198,338,390 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,994 ширхэг үнэт цаасыг 198,861,620 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж, 37246.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,865,099,734,360 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ