• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

БОГД БАНК ХК 2022 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА.

2023-01-18 11:02:13

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК 2022 оны IV улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үзүүлэлт болон үйл явдлууд: 

  • Богд банкны нийт хөрөнгө 2022 оны эцсийн байдлаар 476.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 46%-аар өссөн. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 28.6 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 51 хувийн өсөлт үзүүлсэн байна.

  • Өөрийн хөрөнгө 116.67 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 700 хувиар өсгөж, жилд дунджаар 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • 2022 онд нийт 19.13 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2021 оны 10.78 тэрбум төгрөгийн ашгийн үзүүлэлттэй харьцуулахад 77%-иар өссөн байна.

  • 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/16.4%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39.4%-тай байна.

Компанийн тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ