• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47731.98

( -132.49 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47731.98 -132.49
MSE A Индекс 18249.43 31.38
MSE B Индекс 15014.65 -355.76

Мэдээ мэдээлэл

"MINING WEEK X MINEPRO 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2024-10-02 21:41:18

Mongolian mining commodity exchange day өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах тул уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдийг урьж байна.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-23 13:37:01

2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,780,401 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хархорин" ХК (HHN +15.00%), "Могойн гол" ХК (BDL +14.68%) болон "Жидакс" ХК (SOH +14.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -13.33%), "Гутал" ХК (GTL -9.08%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 22,633 ширхэг нэгж эрхийг 4,485,415 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,891 ширхэг үнэт цаасыг 188,910,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг бондыг 126,549,030 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ