2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 425,297,691 төгрөгийн үнийн дүн бүхий 875,580 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +10.25%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +7.60%) болон "Монгол керамик" ХК (KEK +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -6.04%), "Монгол савхи" ХК (UYN -5.88%) болон "Их барилга" ХК (IBA -2.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,244 ширхэг нэгж эрхийг 8,543,966 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,172 ширхэг бондыг 116,953,880 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,515 ширхэг үнэт цаасыг 151,328,160 төгрөгөөр, багцын арилжаагаар 78,700 ширхэг үнэт цаасыг 250,266,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,866.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,972,206,251,581 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ