2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 538,983,462 төгрөгийн үнийн дүн бүхий 7,826,717 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (CNF +11.94%), "Булигаар" ХК (MBG +8.40%) болон "Ремикон" ХК (RMC +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -11.12%), "Голомт Банк" ХК (GLMT -8.58%) болон "Мон Бийф" ХК (MBF -3.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,865 ширхэг нэгж эрхийг 15,043,960 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 196,200 төгрөгөөр, багцын арилжаагаар 50,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.57 хувиар буурч, 37,829.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,827,362,721,609 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ