• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

2014-09-22 16:22:41
“Монгол секюритиес” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг  2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, тус хурлаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,  үйл ажиллагаанд мөрдөх журмыг шинэчлэн батлах   асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
“Дорнод Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал  2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг  2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэж, хурлаар Компанийн дүрэм, ТУЗ болон ТУЗөвлөлийн дэргэдэх хороодыг сонгох, Компанийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

“Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18:00 цагт хуралдахаар болсон бөгөөд хувьцаа эзэмшигчдийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэнэ. Хурлаар 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус нэгдүгээр хурлын 01 тоот тогтоолын  заалтад өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.



Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ