2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 593,761,481 төгрөгийн үнийн дүн бүхий 1,349,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой" ХК (TTL +14.98%), "Мандал говь импэкс" ХК (MNG +14.79%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF +12.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -13.71%), "Айтүүлс" ХК (ITLS -10.47%) болон "Түмэн шувуут" ХК (TUM -7.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,127 ширхэг нэгж эрхийг 6,790,484 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.58 хувиар өсөж, 38,980.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,831,473,625,716 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ