• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49559.84

( -34.63 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49559.84 -34.63
MSE A Индекс 18193.16 52.14
MSE B Индекс 14655.41 13.29

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2023-02-17 16:48:46

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх шаардлагатай байдаг.  2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт бүртгэлтэй 183 хувьцаат компаниас нэр бүхий 97 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуульд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ