"Тахько" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 108 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгохоор шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ