• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49559.84

( -34.63 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49559.84 -34.63
MSE A Индекс 18193.16 52.14
MSE B Индекс 14655.41 13.29

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-02-27 11:20:14

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад нийцсэн нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, МУ-ын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга  Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, МХБ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нар үг хэлсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва, МХБ ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-эрдэнэ нар нүүрсний арилжааг зохицуулах журам, зааврыг танилцууллаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ