• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-10 14:07:18

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 282,139,217 төгрөгийн үнийн дүн бүхий 719,414 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.61%) болон Шарын гол ХК (SHG +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэт авто зам ХК (EAZ -11.76%), Хасу-Мандал ХК (HSR -5.88%) болон Талх чихэр ХК (TCK -3.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 4,312 ширхэг нэгж эрхийг 3,150,289 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаасыг 3,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.1 хувиар буурч, 39,881.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,034,348,101,764 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ