• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-16 14:34:41

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 348,113,982 төгрөгийн үнийн дүн бүхий 2,813,141 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +6.45%), Булигаар ХК (MBG +5.80%), ЛэндМН ББСБ ХК (LEND +3.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -6.86%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.26%), Гермес центр ХК (HRM -4.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 81,692 ширхэг нэгж эрхийг 15,273,865 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,157 ширхэг үнэт цаасыг 115,586,100 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 624 ширхэг бондыг 62,192,940 төгрөгөөр буюу нийт 541,166,887 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар буурч, 39,583.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,973,864,907,096 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ