• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“ХОТ ДЕВЕЛОПМЕНТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023-03-16 17:13:20

“Хот Девелопмент” ХК нь 2023 оны 2-р сарын 28-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэмж хувьцаа гаргахтай холбогдуулан хувьцаа эзэмшигчид хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэхээр тогтов.

Хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахтай холбогдуулан 2023 оны 2-р сарын 28-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчдэд Компаний тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрх болон 53 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрх тус тус үүсээд байна.

Иймд “Хот Девелопмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хүсэлт болон өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ компанид хандан гаргана уу. Хувьцаа эзэмшигч нь нэмж гаргаж буй хувьцаанаас өөрийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй болно. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шйидвэр гарсан огноо

2023.02.28

Нэмж гаргаж буй хувьцааны тоо

20,500,000

Нэмж гаргаж буй нэгж хувьцааны үнэ

100 төгрөг

Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах нэгжийн үнэ                                 

100 төгрөг

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр

2023.02.28

Төлбөх хийх огноо

2023.04.11

Тэргүүн ээлжид худалдан авах эрх дуусах огноо                                  

2023.04.11

Эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрх хэрэгжүүлэх үнэ

100 төгрөг

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр

2023.02.28

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо:           

2023.04.11

Холбоо барих утас : 99781991, 89100306

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ