• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-03-23 15:51:25

"Газар шим үйлдвэр" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд санал болгож буй хувьцааны 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

"Газар шим үйлдвэр" ХХК нь нийт хувьцааныхаа 16,54% буюу 198,113,207 ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнийг 53 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Үндсэн андеррайтерийн компани болох "Новел инвестмент ҮЦК" ХХК-иас дараах нөхцөлийн аль нэгийг хангасан хөрөнгө оруулагчийг стратегийн хөрөнгө оруулагчид тооцох тухай мэдэгдсэн болно. Үүнд:

  • Үнэт цаас гаргагчтай бизнесийн болон хамтын ажиллагаатай түгээлтийн суваг, борлуулалтын цэг зэрэг харилцагч иргэд, аж ахуйн нэгж болон үнэт цаас гаргагчаас бизнесийн ирээдүйн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхүйц гэж тооцсон хөрөнгө оруулагч,

  • 50-500 сая төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга өгсөн хөрөнгө оруулагч.

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга санал болгож буй хувьцааны тоо ширхгээс давсан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг бүрэн биелүүлнэ. Харин олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ