• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-03-24 12:59:03

Өнөөдөр зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа арилжигдлаа. Тус арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 15 багц буюу нийт 96,000 тонн эрчим хүчний нүүрс арилжигдсан бөгөөд 4 компани оролцож, дуудах үнэ 68.30 ам.доллараас 7.32 хувь өсч, 73.30 ам.долларт хүрлээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.03.24

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

4

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-ОХ

Дуудах доод үнэ, валютын төрөл

68.30 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ 

73.30 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

7,036,800 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.03.24-01

Үнийн өсөлтийн хувь

7.32

Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/

15 багц буюу 96000 тонн

Арилжсан нүүрсний төрөл, ангилал 

Эрчим хүчний нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 17.71 (-3.8; +5.0)

Total moisture (ar): 3.95 (-1.7; +1.7)

Volatile (daf): 27.11 (-3.4; +3.4)

Total sulphur (db): 0.81 (-0.3; +0.3)

Calorific (cv): 6389 (-500;+200)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ -Хонг Конг

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ