• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-24 13:58:39

2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 278,407,210 төгрөгийн үнийн дүн бүхий 845,951 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +4.54%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +3.61%), Талх чихэр ХК (TCK +2.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.50%), Могойн гол ХК (BDL -12.64%), Материалимпекс ХК (MIE -12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 9,058 ширхэг нэгж эрхийг 7,520,914 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 6,841 ширхэг үнэт цаасыг  495,958,870 төгрөгөөр

ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 37,441.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,683,688,773,422 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ