• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА ИДЭВХЖИЖ БАЙНА

2023-04-26 08:48:57

Монголын хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу арилжааг 2023 оны 1 сараас эхлэн амжилттай зохин байгуулж байна.

Монголын хөрөнгийн биржид нүүрсний арилжаанд оролцохоор бүртгүүлсэн компаниудын тоо өсч 155-д хүрсэн бөгөөд 20 гаруй компаниуд арилжаанд идэвхтэй оролцож, одоогийн байдлаар МХБ-ийн нүүрсний арилжаа 1,171,200 тоннд хүрлээ. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт МХБ /2023.04.17–2023.04.21/ нийт 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, "Энержи ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иуд нийт 89,600 тонн 43.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсийг амжилттай арилжсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ